2017-08-16 14:14
Ханс Нильссон хэмээх швед эр маш ховор төрлийн цагаан хандгайтай таараад зогсохгүй, түүнийг видео бичлэгт буулган авсан байна. Ер бусын энэхүү хандгай Шведийн баруун зүгийн Вермланд мужид идээшиж байжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар хандгай ийм цагаан байгаа нь генетикийн мутацид орсонтой холбоотой гэнэ. https://www.youtube.com/watch?v=GngLfpMD9vM

Amttan.jpg

2017-08-16 11:35
Германы Нойштадт хотод үл таних этгээдүүд 20 тонн амттан ачсан машиныг унаад зугтжээ. Энэ машинд “Киндер-сюрприз” өндгөн шоколад, “Нутелла” шоколадны нухаш ачиж явсан аж. Хулгайлагдсан амттаны нийт өртөг 50-70 мянган евро болсон байна.

12_1.jpg

2017-08-16 11:33
“Microsoft”-ын экс тэргүүн Билл Гейтс сүүлийн 16 жилд хамгийн өндөр хандив өргөлөө. Тэрбээр 4.6 тэрбум ам.долларын хандив өргөсөн талаар АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны мэдээлэлд үндэслэн “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Билл Гейтс зургаадугаар сарын 6-нд хандив өргөсөн ч ямар компани мөнгө хүлээн авсан нь тодорхойгүй байна. Тэрбээр “Билл ба Мелинда Гейтсийн сан”-гаараа дамжуулан тогтмол хандив өргөдөг […]

muun.jpg

2017-08-16 11:31
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин цөмийн хямралыг энхийн замаар бүрэн шийдвэрлэх ёстой, харин АНУ цэргийн үйл ажиллагаа явуулахаар болбол Сөүлтэй зөвшилцөх шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын штабуудын дарга нарын хорооны тэргүүнтэй уулзсан юм.

taliban.jpg

2017-08-16 11:26
КАБУЛ. /Reuters/. Афганистаны лалын босогчдын “Талибан” хөдөлгөөнийхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт анхааруулга өглөө. Тус бүлэглэл өчигдөр буюу мягмар гарагт Д.Трампт ил захидал илгээжээ. Уг захидалд “Афганистан руу  цэрэг нэмж илгээх нь  Америкийн армийнхны тоог цөөрүүлэхээс өөр зүйлд хүргэхгүй” гэжээ. “Талибан” болон “Лалын улс” бүлэглэлийнхэн Афганистанд халдлага үйлдэх нь нэмэгдэж, газар нутгийг нь булаан эзэлсээр байгаатай […]

Нетаньяху.jpg

2017-08-16 11:20
-Нетаньяхуг авлигын дуулианаар авч хаях уу гэсэн асуулт өрнөж байна. Түүнийг авлигын хэрэгт буруутгаж байгаа нь Трампын Оростой холбодогтой төстэй- Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху авлигын дуулианд холбогдож, карьер нь өндөрлөх магадлалтай байна. Энэхүү дуулиан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Оростой ямар нэгэн байдлаар холбоо сүлбээтэй гэж буруутгаж байсантай нэлээд төстэй юм. Израилийн Ерөнхий сайдад одоохондоо албан […]

dalbaa.jpg

2017-08-16 11:16
Украин улсын засаг захиргаа тус улсын “Южмаш” үйлдвэрт үйлдвэрлэсэн пуужингийн хөдөлгүүрийг Хойд Солонгосын баллистик пуужинд хэрэглэсэн байх боломжгүй гэж даваа гарагт мэдээллээ. Энэ дуулиан АНУ-ын тагнуулын албаны нууц мэдээлэл, Британийн шинжээчдийн БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрийн тухай баримтуудаас эш татсан “New York Times”-ын нийтлэлээс болж гарчээ. Тус хэвлэлд баталж буйгаар Пхеньян Украины “Южмаш”-т үйлдвэрлэгдсэн байж болзошгүй хөдөлгүүрийг […]

АНУ.jpg

2017-08-15 18:10
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятадын хөнгөн цагааны экспортод гай тарих магадлалтай анхны алхамаа хийлээ хэмээн  CNN мэдээлэв. Худалдааны яам Хятадаас нийлүүлэгдэх хөнгөн цагааны фольганд 16.5-81 хувийн гаалийн татвар тогтоох урьдчилсан шийдвэр гаргажээ. Татвар нь Хятадын Засгийн газраас компанийн авч байгаа татаасын хэмжээнээс хамрагдан тогтоогдох ажээ. “АНУ нь хоорондын худалдаа шударга ба чөлөөт зарчимд тулгуурлах ёстой […]

Barack-Obama.jpg

2017-08-15 18:04
“Барак Обама  улс орныхоо нийгмийн амьдралд оролцохоор эргэн ирнэ” гэж түүний туслахуудын нэг байсан хүн хэлснийг The Hill сонин дамжуулжээ. Харин тус сонины сэтгүүлчид “Обама үндэсний тавцнаа энэ намар эргэн ирнэ. Энэ нь эелдэг бүжиг байх юм. Учир нь ардчилагч нар түүгээр намынхаа нүүрийг хийх хүсэлгүй байгаа” хэмээн бичжээ. Ойрын үед  экс Ерөнхийлөгчийн  үйл ажиллагааны […]

Хвасон-14.jpg

2017-08-15 17:45
БНАСАУ-ын удирдаг Ким Чен Ун тив алгасан нисэгч “Хвасон-14” пуужинг бүтээгчдийг хүлээн авч тусгай тэмдэг ба өөрийн үгийн түүвэр, дурсгалын цагаар шагналаа гэж тус улсын Цахилгаан мэдээний төв агентлаг дамжуулжээ. Пуужин хөөргөсөн үйл явцыг Ким Чен Ун “Өөрийн орны стратегийн байдал болон дэлхийн улс төрийн бүтцийг бүрэн өөрчилсөн түүхэн үйл явдал” гэж нэрлэсэн байв. Мөн Батлан […]