“Барак Обама улс орныхоо нийгмийн амьдралд оролцохоор эргэн ирнэ” гэж түүний туслахуудын нэг байсан хүн хэлснийг The Hill сонин дамжуулжээ.
Харин тус сонины сэтгүүлчид “Обама үндэсний тавцнаа энэ намар эргэн ирнэ. Энэ нь эелдэг бүжиг байх юм. Учир нь ардчилагч нар түүгээр намынхаа нүүрийг хийх хүсэлгүй байгаа” хэмээн бичжээ. Ойрын үед экс Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны төлөвлөгөө гарах гэнэ. Түүний зөвлөх байсан хүний яриагаар Обама нь намаа сэргээхэд туслах ажээ.
М.ЭРДЭС