Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цөмийн хямралыг энхийн замаар шийдэх ёстой гэв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин цөмийн хямралыг энхийн замаар бүрэн шийдвэрлэх ёстой, харин АНУ цэргийн үйл ажиллагаа явуулахаар болбол Сөүлтэй зөвшилцөх шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын штабуудын дарга нарын хорооны тэргүүнтэй уулзсан юм.