china-Sichuan.jpg

2017-08-10 09:59
Хятадын Сычуань мужид томоохон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдсан гэсэн албан ёсны мэдээлэл байна. Үүнээс гадна 175 хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэнээс 28-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Орон нутгийн цагаар энэ сарын 8-ны 21:19 цагийн үед Сычуань мужийн Нгава-Төвөд-Цяны автономит тойргийн Зючайгоу гацаанд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Дараахан нь […]

John-McCain.jpg

2017-08-10 09:55
Америкийн сенатч Жон Маккейн Ерөнхийлөгч Дональд Трампаа ямар нэгэн үйл хөдлөл хийхэд бэлэн бус байхад нь Хойд Солонгосыг сүрдүүлэх шаардлагагүй гэж шүүмжилжээ. Тэрбээр “Би Ерөнхийлөгчийн тайлбартай санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл хүн ямар нэгэн зүйл хийх бодолтой байгаа бол үүнийг хийх чадвартай гэдэгтээ итгэлтэй байх ёстой” хэмээн KTAR News радио станцад өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн […]

anu-1.jpg

2017-08-10 09:49
Хойд Солонгос улс Гуам аралд байрлах Америкийн цэргийн баазад пуужингийн цохилт хийнэ гэж АНУ-ыг сүрдүүлжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын Зэвсэгт хүчин “Хвасон-12” дундын тусгалтай баллистик пуужингийнхаа тусламжтайгаар Гуамын ойролцоох дүүргүүдэд цохилт үзүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа гэнэ. Төлөвлөгөөг судалж, боловсруулсны дараа Хойд Солонгосын дээд командлалд шилжүүлэх юм байна.

Turkmenistan-00.jpg

2017-08-10 09:46
[starbox] “Хэрхэн хөгжилтэй удирдагч болох вэ. Дэлгэрэнгүй заавар”. Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов 20 гаруй ном бичсэн ч хүлээгдэж буй цорын ганц бүтээл нь энэ. Тус улсын төрийн тэргүүн генералууддаа буудлага, хутга шидэх зэрэг хичээл зааж, гитар, төгөлдөр хуур тоглож, морин уралдаанд оролцож, автомашинаар дрифт хийхийг үзүүлдэг. Энэ улстөрчийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Туркменистан бол […]

001.jpg

2017-08-10 08:10
Хойд Солонгосын засаг захиргаа хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэргээр бүх насаар нь хорих ял сонссон солонгос гаралтай Канадын пастор Рим Хён Суг суллалаа. Пасторын эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор шийдвэр гаргасан байна. Протестант шашны пастор Рим Хён Су 1997 оноос хойш БНАСАУ-д олон удаа ирж байсан ч 2015 оны арванхоёрдугаарт сард хөдөлмөрийн лагерьт бүх насаараа […]

2017.jpg

2017-08-09 13:49
Пхеньян ойрын үед пуужингийн шинэ туршилт хийж магадгүй  гэж Америкийн албан тушаалтнууд дүгнэж байна. Америкийн тагнуулын хиймэл дагуулын зураг авалт Хойд Солонгос хөлөг онгоцны эсрэг далавчит пуужинг эргүүлийн катерт зөөн байрлуулсныг бүртгэжээ. Энэ талаар Солонгосын хойгийн тагнуулын албаны ойр эх сурвалж өгүүлсэн гэж Fox News дамжуулжээ. Эх сурвалжийн мэдээгээр, хэд хоногийн өмнө Хойд Солонгосын цэргийнхэн нутгийн […]

trump.jpg

2017-08-09 13:02
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд нэгдүгээр сард тангараг өргөснөөс хойших хамгийн доод түвшиндээ иржээ. Энэ тухай CNN телевизийн захиалгаар SSRS албаны явуулсан санал асуулгын үр дүн баталж байна. Трампын ажлыг санал асуулгад оролцогчдын 38 хувь нь сайшаасан аж. Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэдийн 44, гуравдугаар сард 45, хоёрдугаар сард 44 хувь нь эергээр үнэлсэн […]

anu.jpg

2017-08-09 12:51
Нью-Йоркт алан хядах ажиллагаа болсноос хойш 16 жилийн дараа шинжээчид хохирогчдын цогцоснуудыг бүрэн таньж дуусчээ. Энэ тухай “The Guardian” мягмар гарагт мэдээлсэн байна. Амиа алдагсдын нэрсийг ар гэрийнх нь хүсэлтээр зарлахаас татгалзсан аж. Цогцсыг таних ажиллагаанд ДНК-ийн шинжилгээний шинэ технологийг ашиглажээ. Тус сонинд бичсэнээр шинжээчид алан хядах ажиллагаа болсноос цагаас эхлэн нийт 1641 хохирогчийн цогцсыг […]

china.jpg

2017-08-09 12:46
Хятадуудын хилийн чанад дахь хөрөнгө оруулалт ойрын 10 жилд 1.5 их наяд ам.долларт хүрнэ гэж “Linklaters” консалтингийн компанийн мэдээлэлд үндэслэн “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн 10 жилд хятадуудын гадаадад оруулсан хөрөнгийн хэмжээ 880 тэрбум ам.доллар байсан юм. Тэгэхээр ирэх 10 жилд уг хөрөнгө оруулалт 70 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. БНХАУ-ын төрийн бодлого ихэвчлэн үйлдвэрлэл, өндөр технологийн […]

Алейксей-Улюкаев-01.jpg

2017-08-09 12:21
Замоскворецкийн шүүх хээл хахуулийн хэргээр баривчлагдсан Алексей Улюкаевын хэргийг шүүж, түүний гэрийн хориог ирэх жилийн нэгдүгээр сар  хүртэл сунгалаа.  Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд асаныг шүүх хуралд Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны машинаар авчирчээ. Шүүхийн урьдчилсан хуралдаан хаалттай явагдсан байна. Шүүх хурлын өмнө Алексей Улюкаев өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаагаа мэдэгдэн сэтгүүлчдийн асуултад “Үгүй ээ, мэдээж үгүй” хэмээн […]