Америкийн сенатч Жон Маккейн Ерөнхийлөгч Дональд Трампаа ямар нэгэн үйл хөдлөл хийхэд бэлэн бус байхад нь Хойд Солонгосыг сүрдүүлэх шаардлагагүй гэж шүүмжилжээ.
Тэрбээр “Би Ерөнхийлөгчийн тайлбартай санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл хүн ямар нэгэн зүйл хийх бодолтой байгаа бол үүнийг хийх чадвартай гэдэгтээ итгэлтэй байх ёстой” хэмээн KTAR News радио станцад өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн “Миний харж байсан агуу удирдагчид ямар нэгэн үйлдэл хийхэд бэлэг бус байвал сүрдүүлдэггүй. Ерөнхийлөгч Трамп ямарваа үйлдэл хийхэд бэлэн гэдэгт ч би итгэл төгс бус байна” хэмээсэн байна.
Үүнээс гадна сенатч БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг дайн хийхэд ч бэлэн бус байгаа гэжээ. “Пхеньяны удирдагчийг солиотой хүн гэж боддог. Гэхдээ л тэр зааг хязгаарыг давахад бэлэн биш байгаа” хэмээжээ.
Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ыг АНУ руу сүрдүүлсэн хэвээр байвал Вашингтоноос ч “гал, уур омог” ирнэ шүү гэж мэдэгджээ. “Хойд Солонгос АНУ-ыг сүрдүүлэхээ зогсоовол сайн байна. Тэгэхгүй бол тэдэнд энэ ертөнц дээр байгаагүй гал, уур омгоо харуулах болно” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ. Америкийн төрийн тэргүүн түүнчлэн Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөртэй тэмцэхэд дэмжлэг үзүүлж буй бусад орнуудад талархлаа илэрхийлсэн байна.
Э.ЗАЯА