Хойд Солонгос улс Гуам аралд байрлах Америкийн цэргийн баазад пуужингийн цохилт хийнэ гэж АНУ-ыг сүрдүүлжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын Зэвсэгт хүчин “Хвасон-12” дундын тусгалтай баллистик пуужингийнхаа тусламжтайгаар Гуамын ойролцоох дүүргүүдэд цохилт үзүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа гэнэ. Төлөвлөгөөг судалж, боловсруулсны дараа Хойд Солонгосын дээд командлалд шилжүүлэх юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн