Хятадын Сычуань мужид томоохон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдсан гэсэн албан ёсны мэдээлэл байна. Үүнээс гадна 175 хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэнээс 28-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Орон нутгийн цагаар энэ сарын 8-ны 21:19 цагийн үед Сычуань мужийн Нгава-Төвөд-Цяны автономит тойргийн Зючайгоу гацаанд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Дараахан нь Хятадын газар хөдлөлтийн төвөөс долоон магнитудын газар хөдөлсөн гэж баталсан байна. Газрын чичирхийлэл нийт 100 гаруй удаа мэдрэгджээ.