Турк улс Ирантай хиллэдэг хэсгээрээ хана босгох ажлаа эхэллээ. Барилгын ажлыг Туркийн Ерөнхий сайдын ажлын Олон нийтийн орон сууцны барилгын газар гүйцэтгэх юм байна. Хилийн хана гурван метр өндөртэй бетон блок бөгөөд 30 см зузаан аж. Энэхүү хана нь Иранд байршсан Курдын босогчдын үйлдлээс улс орноо хамгаалах зорилготой гэнэ.