Өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын иргэдийн зээлийн картаар зээлсэн мөнгөн дүн анх удаа нэг их наяд ам.доллараас давжээ. Өмнөх дээд амжилт 2008 оны хямралын өмнөхөн тохиож байсан юм. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр зээлийн дүн ийнхүү өссөн нь “Citigroup”, “JPMorgan Chase & Co” зэрэг томоохон зээлдэгчдийн дундах өрсөлдөөнтэй холбоотой гэнэ. Тэд үйлчлүүлэгчид, зээлийн картынхаа тоог нэмэх бодлого баримталжээ.