01-48.jpg

2021-11-20 11:34
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт Уолтер Ридийн армийн эмнэлэгт үзлэг хийлгэхдээ дэд Ерөнхийлөгч Камала Харрист бүрэн эрхээ шилжүүллээ гэж CNN Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псакигаас иш татан мэдээлэв. Дэд Ерөнхийлөгч энэ хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших бөгөөд эмч нар Жо Байденд бүдүүн гэдэсний шинжилгээ хийсэн байна. Ийнхүү Дэд Ерөнхийлөгч Харрис богино хугацаанд […]

07-11.jpg

2021-11-19 09:51
Европын холбоо Пүрэв гаригт Польш болон бусад улсын хил дээр бөөгнөрөл үүсгэж байгаа цагаачдын урсгалтай холбоотой асуудлаар Беларусийн талтай томоохон хэмжээний хэлэлцээр хийх боломжгүй гэдгээ мэдэгджээ. Европын комиссын төлөөлөгч Эрик Мамер “Лукашенкогийн дэглэмтэй хэлэлцээр хийгээгүй” хэмээн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Түүний хэлснээр, Брюсселийн анхаарал одоо Минсктэй цагаачдын асуудлаар харилцаа холбоо тогтооход бус харин […]

06-16.jpg

2021-11-19 09:42
Барууны орнууд нөхцөл байдлыг улам хурцатгаж, “улаан шугам” давахгүй байх тухай ОХУ-ын уриалгыг барууныхан өнгөцхөн харж байна гэж Ерөнхийлөгч В.Путин Оросын ГХЯ-ны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр мэдэгджээ. Оросын тэргүүн “Мэдээжийн хэрэг, манай түншүүд маш өвөрмөц. Зөөлөн хэлэхэд тэд бидний бүх сэрэмжлүүлэг, “улаан шугам”-ыг давахгүй байхыг хүссэн байр суурьт өнгөцхөн хандаж байгааг бид ойлгож байна гэсэн […]

05-20.jpg

2021-11-18 09:40
Хятадын цөмийн зэвсгийн нөөцөд одоогоор дор хаяж 350 цөмийн цэнэгт хошуу байгаа гэж Америкийн шинжээчид тооцоолсон байна. Тэд Хятад улс 1990-2000 онд эхлүүлсэн цөмийн зэвсгийг шинэчлэх хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн зэрэгцээ түүнийг үлэмж өргөжүүлэн, тоо, төрлийн хэмжээг нэмэгдүүлж байна хэмээн судалгааны тайландаа дурджээ. Тус тайлан мэдээнд Хятад улс олон тооны цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай тив хоорондын баллистик […]

01-41.jpg

2021-11-16 16:23
Ираны өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтөд нэрвэгдэгсдийн тоо 99-д хүрсэн тухай ISNA агентлаг эмч нараас иш татан мэдээллээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Хормозган мужийн Анагаах ухааны их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч Фатима Нурузян “Эдгээр 99 хохирогчийн 10 нь одоогоор эмнэлэгт хүргэгджээ. Ням гарагийн үдээс хойш 6.0-аас дээш магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт болсон. Тэдний газар хөдлөлтийн голомт […]

02-30.jpg

2021-11-16 11:37
Брюссель хотноо өчигдөр Европын холбооны орнуудын Гадаад харилцааны байгууллагуудын тэргүүн нарын уулзалт эхэлсэн бөгөөд гол сэдвүүдийн нэг нь Европын холбооны зүүн хил дэх цагаачлалын хямрал багтжээ. Уулзалтын үеэр Европын холбоо Беларусийн эсрэг тав дахь хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд санал нэгдсэн байна. Уулзалтын дараа Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау “Брюссельд болсон Европын холбооны орнуудын Гадаад хэргийн […]

01-39.jpg

2021-11-16 11:18
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Даваа гарагт дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулах 1.2 их наяд долларын өртөг шингэсэн хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Тэргүүн хатагтай Жилл Байден, Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Сенатын олонхийн удирдагч, Ардчилсан намын гишүүн Чак Шумер болон бусад конгрессмен нар оролцжээ. Өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслийг АНУ-ын […]

07-10.jpg

2021-11-16 11:03
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны тухай мэдээ сүүлийн нэг сарын турш анх удаа төрийн хэвлэлд гарч, мэдээнд түүнийг томоохон бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж буй Самжиен хотод зочилсон талаар тус улсын Төв мэдээний агентлаг мэдээлжээ. Хойд Солонгосын эрх баригчид 2019 онд Сэмжиены статусыг мужаас хот болгон дээшлүүлсэн бөгөөд Ким Чен Ун тус хотын бүтээн байгуулалт, нийтийн […]

06-13.jpg

2021-11-16 10:42
Сансарт хиймэл дагуул устгах зэвсгийн туршилт хийсэн Оросыг АНУ буруутгав. Энэ туршилт нь Олон улсын сансрын станц болон (ОУСС) сансрын нисгэгчдэд аюул учруулж байгаа тул АНУ болон түншүүд хариу арга хэмжээ авах болно гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс Даваа гаригт мэдэгджээ. ОХУ-ын хариуцлагагүй туршилт нь ОУСС-д байгаа сансрын нисгэгчид болон сансрын нислэгүүдэд учрах […]

04-20.jpg

2021-11-16 09:37
БНХАУ-ын дарга Си Жиньпин удахгүй болох виртуал уулзалынхаа үеэр Бээжин эх газар Тайванийг эргүүлэн нэгтгэхийн төлөө бүхий л хүчээрээ ажиллана, Тайваний салан тусгааралагчдыг дэмжих гэсэн оролдлого ямар аюултай болохыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд дуулгана гэдгийг Хятадын төрийн мэдээллийн China Daily сонин дээд түвшний уулзалтын өмнөхөн редакцийн нийтлэлдээ мэдэгджээ. Цагаан ордноос Байден, Си Жиньпиний виртуал уулзалт Вашингтоны […]