Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши Пүрэв гаригт Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярих үеэрээ Хятадад айлчлах урилга хүлээн авсан тухайгаа өчигдөр Фүжи телевизээр ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.
Айлчлалын тов, шийдвэр хараахан гараагүй ч Хаяши урилгыг хүлээн авахаар хэлэлцэж байна гэж Японы хэвлэлүүд мэдээлж эхлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпийн наадмыг “дипломатаар бойкотлох”-ыг санал болгож байгаа тухай асуултад Хаяши хариулахдаа Япон улс асуудалд өөрийн нөхцөл байдал, өөрийн байр сууринаас хандах болно хэмээн мэдэгджээ.