АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхээ Дэд Ерөнхийлөгч Камала Харрист түр шилжүүлжээ

2021-11-20 11:341min0
01

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт Уолтер Ридийн армийн эмнэлэгт үзлэг хийлгэхдээ дэд Ерөнхийлөгч Камала Харрист бүрэн эрхээ шилжүүллээ гэж CNN Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псакигаас иш татан мэдээлэв.

Дэд Ерөнхийлөгч энэ хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших бөгөөд эмч нар Жо Байденд бүдүүн гэдэсний шинжилгээ хийсэн байна.

Ийнхүү Дэд Ерөнхийлөгч Харрис богино хугацаанд АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрх Дэд Ерөнхийлөгчид шилжиж байсан тохиолдол өмнө нь 2002, 2007 онд Жорж Бушийн засаглалын үед гарч байжээ.

Эх сурвалж: INTERFAX

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй