ЭМЯ сүүлийн 24 цагт 536 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 8 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1.852-д хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 339 нь нийслэлд, 197 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 8759 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 19.183 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.