АНУ-ын Калифорни мужийн хурдны зам дээр Баасан гаригт бэлэн мөнгө ачиж явсан мөнгө тээвэрлэх зориулалттай хуягт машины хаалга дэлгэгдэж мөнгөн дэвсгэрүүд унасан нь хурдны зам дээр эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, хурдны замд зорчиж явсан жолооч нар машинаа зогсоож, тараагдсан мөнгөн дэвсгэртүүдийг цуглуулж эхэлсэн нь хурдны замын хөдөлгөөн хаагдахад хүргэжээ.
Хуягт фургоны арын хаалга санамсаргүй онгойж, машинаас ууттай мөнгө унасан талаар албаныхан тайлбар өгөөд эхэлжээ. Цагдаа нар эхлээд хүмүүсийг тайвшруулах гэж оролдсон ч дийлэлгүй хэд хэдэн хүнийг баривчлахад хүрсэн байна.
Хурдны зам дээр унасан мөнгийг авсан хүмүүс буцааж өгөхөөс өөр аргагүй болсон бөгөөд учир нь мөнгийг авч өөртөө ашиглах нь гэмт хэрэгт тооцогдоно гэсэн Холбооны мөрдөн байцаах товчооны анхааруулгатай өгсөнтэй холбоотой аж.
Цагдаа нар олсон мөнгөө буцааж амжаагүй хүмүүсийг яаралтай өгөхийг уриалж байна. Эс бол мөнгө олсон хүмүүс албан ёсны хариуцлага хүлээх юм. Хүмүүсийн зам дээрээс доллар авч байгаа бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тарж байгаа бөгөөд хүмүүсийн ихэнх нь олсон мөнгөө буцаасан байна.