Нийслэлд томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын 21 түр цэг ажиллаж байна. Нийтдээ нийслэлд өнөөдөр явуулын 1, суурин 14 цэг мөн ажиллаж 4178 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллах юм. Харин шинжилгээ авах байнгын болон явуулын цэгүүд:
- Баянгол дүүрэгт дүүргийн Ахмадын хөгжлийн төв (6 дугаар хороо, дүүргийн Гэрлэх ёслолын ордны зүүн талд),
- Сүхбаатар дүүрэгт дүүргийн Эрүүл мэндийн төвд,
- Чигэлтэй дүүрэгт дүүргийн Нэгдсэн эмнэлэг, (СУИС-ийн урд талд)
- Баянзүрх дүүрэгт Жанжин соёлын төв ордон, (12 дугаар хороо, Монгол-Японы эмнэлгийн урд талд)
- Хан-Уул дүүрэгт 21 дүгээр хороо, Буянт-Ухаа спортын ордны гадна талбайд явуулын цэг ажиллана.
Сонгинохайрхан дүүрэгт:
- 27 дугаар хорооны Иргэний танхим, (21 дүгээр хороолол болон “Орчлон” хорооллын урд замд),
- 9 дүгээр хорооны хуучин байр, (76 дугаар сургуулийн баруун талд),
- 29 дүгээр хорооны Иргэний танхим (“Москва” хороолол дотор),
- 1 дүгээр хорооны Иргэний танхимд (“Гүнгэрваа” захын баруун талд) тус ажиллаж байна.