Парис болон Францын бусад хотуудад Бямба гаригт хэдэн арван мянган жагсагчид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардан жагссан талаар ABC News мэдээлэв.
Энэхүү жагсаалыг тус улсад эмэгтэйчүүдийн амь насыг хамтран амьдрагчид нь хөнөөх, бэлгийн дарамт үзүүлэх зэрэг хүчирхийлэл ихэсч байгаатай холбогдуулан зохин байгуулжээ. Жагсагчид Парист “Бэлгийн харьцаа, бэлгийн хүчирхийллийг зогсоо” гэсэн том лоозон барьсан байна.
Жагсагчид Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Засгийн газраас эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд зориулдаг төсвөө нэмэгдүүлэхийг уриалжээ.