Цагаачлалын хямралын эсрэг тэмцэхэд туслах зорилгоор өчигдөр (2019.11.19) Их Британийн зэвсэгт хүчин Польш-Беларусийн хилд ирээд байна. НАТО-гийн цэргүүд хилийн шугамд ирсэн талаар Беларусийн Батлан хамгаалах яамны тэргүүн Виктор Хренин “Бүгд найрамдах улсын хилийн ойролцоо НАТО-гийн зэвсэгт хүчнийг нэгтгэж, Польшийн цэргийн бүрэлдэхүүнийг бэхжүүлж байгаа явдлыг дайнд бэлтгэх цогц арга хэмжээ” гэж үзэж болно хэмээн мэдэгджээ.
Тэрбээр иймэрхүү арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь маш их түгшүүр төрүүлж, санаа зовниж байна. Цэргийн хүний хувьд энэ бүхэн дайнд бэлтгэх цогц арга хэмжээ гэж би ойлгож байна. НАТО Беларусь-Польшийн хил дээрх хямралын талаар зөвлөлдөх талаар ярьж байхад ийм үйлдэл хийх болсон шалтгааныг ойлгохгүй байгаагаа ярилцлагаараа дамжуулан илэрхийлжээ.