“Халдвар авсан үед тархины мананцар үүсдэг, эдгэсний дараа ч тодорхой хугацаанд арилдаггүй үлдэцтэй байдаг. Мөн архаг сульдаа, архаг ядаргаа, хууч өвчин сэдрэх, уушгины үлдэц, ханиалга, цээжний өвдөлтүүд үлдэх ноцтой үр дагавартай.
Эдгэсэн хүмүүсийн тухайд сүүлийн үед чихрийн шижинтэй болж байгаа нь нойр булчирхайн инсулин ялгардаг эсүүдийг гэмтээдэг байж болзошгүй. Тиймээс нөхөн сэргээх эмчилгээ талаас уламжлалт анагаах ухаан их үр дүнтэй байна. Физик эмчилгээ, бариа засал бол их үр дүнтэй.
Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа халдвар авч эдгэсэн хүмүүсийн тухайд, тархины мананцар нь арилдаггүй зовиур арилдаггүй асуудал маш их ярьж байна.
Иймд Covid-19 халдварын дараах ужиг өвчнийг эмчлэх, нөхөн сэргээх чиглэлд Засгийн газар анхаарах ёстой” гэдгийг Анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаа зөвлөжээ.