Ван-Дамм.jpg

2017-09-13 16:50
АНУ-ын нэрт жүжигчин Жан-Клод Ван Даммын бага хүү, 21 настай Николас Ван Уорнберг зэвсэг ашиглан хөршөө заналхийлсэн хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Цагдаа нар түүнийг зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг заналхийлж, хууль бусаар саатуулсан, мөн мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх зориулалтаар хадгалсан гэж үзсэн байна. Николас өнгөрсөн амралтын өдөр (2017.09.10) хөршийнхөө цахилгаан шатыг нь эвдэлж, хутгаар сүрдүүлсэн аж. […]

Solongos-1.jpg

2017-09-13 16:17
Хүйтэн дайны үеэс Хойд Солонгостой найрсаг харилцаатай байсан Египет тус улстай цэргийн харилцаагаа таслаж Сөүлтэй хамтран ажиллахаар болжээ. Египетийн Батлах хамгаалахын сайд Седки Собхи  Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Сон Ён Мүтэй  өчигдөр (2017.09.12) Сөүл хотноо  уулзахдаа Пхеньяаны цөмийн туршилтуудын эсрэг  хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Хоёр орны  сайд цэргийн хамтын ажиллагаа, батлан ​​хамгаалахын салбарыг […]

barivjilgaa.jpg

2017-09-13 15:36
Их Британид хоёр цэргийг оруулаад гурван хүн террорист гэмт хэрэгт холбогджээ. Мөрдлөг шалгалтын явцад эдгээр гурван хүн “Үндэсний үйлдэл” хэмээх тус улсад хориотой неонацист бүлэглэлд харьяалагддаг болохыг тогтоожээ. Тэднийг өчигдөр шүүхэд шилжүүлсэн байна.

hotiin-darga.jpg

2017-09-13 14:51
Бельгийн 50 мянган хүн амтай Мускрон хотын дарга даваа гарагийн орой гэрийнхээ ойролцоох оршуулгын газарт хоолойгоо хэрчүүлсэн байдалтай олджээ. Тэрээр оршуулгын газрын хаалгыг өдөр бүр нээж, хаадаг уламжлалтай байсан аж. Хотын даргыг хөнөөсөн байж болзошгүй сэжигтэн этгээдийг саатуулсан байна. Гэмт этгээд 18 настай бөгөөд нэгэн  үл таних этгээдийн цогцос оршуулгын газарт байгаа тухай дуудлага цагдаагийн […]

Irma.jpg

2017-09-13 14:37
“Харви”, “Ирма” хар салхины улмаас АНУ-ын эдийн засагт гарсан нийт хохирлын хэмжээ 290 тэрбум ам.доллар буюу тус улсын ДНБ-ий 1.5 хувьтай тэнцэж байна. Энэ талаар АВС сувагт “AccuWeather” цаг уурын компанийн ерөнхийлөгч Жоэл Майерс мэдэгдлээ. “Ирма” хар салхинаас учирсан хохирол 100 орчим тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэж байна. Харин “Харви” нь тус улсын […]

tower.jpg

2017-09-13 13:49
Британийн цагдаагийн газар өнгөрсөн зургаадугаар сарын 14-нд томоохон гал гарсан Лондоны Grenfell Tower 24 давхар цамхгийн байруудад мөнгөний хулгай гарсан хэргийг шалгаж байгаа тухай The Independent мэдэгдлээ. Хууль сахиулах байгууллагын үзэж буйгаар хулгай гал гарснаас хойш хэд хоногийн дараа гарсан гэнэ. Түүнчлэн гэмт хэрэгтэн нь цагдаагийн газрын ажилтан байх магадлал өндөр байгаа аж. Гэхдээ яг […]

фанат.jpg

2017-09-13 13:23
Италийн улстөрч Антонио Рацци Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хөлбөмбөгийн аль багийг дэмждэг талаар ярьжээ. Сенатч түүний хэлснээр БНАСАУ-ын удирдагч Английн “Манчестер Юнайтед”-ын фанат гэнэ. Хойд Солонгосын тэргүүн өөрөө энэ тухай түүнд ярьжээ. Үүнээс гадна Америкийн сагсан бөмбөгчин Деннис Родман Хойд Солонгост очихдоо Ким Чен Унд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Гэрээ хийх урлаг” номыг […]

ТУРК.jpg

2017-09-13 13:10
Туркийн Сирт мужийн Акташ сууринд үл мэдэгдэх химийн бодист 23 хүүхэд хордож, эмнэлэгт хүргэгджээ. Хорт хаягдал бүхий торхнууд тус суурингийн ойролцоох хээрээс олдсон байна. Эдгээр торхыг тосгонд аваачихад нэгнээс нь хорт бодис асгарч, 40 хүн хордсоноос 23 нь хүүхэд байжээ. Хордсон хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн учраас азаар амь насанд нь эрсдэл үүсээгүй байна. Үүнээс […]

өр.jpg

2017-09-13 13:03
АНУ-ын Засгийн газрын өр төлбөр түүхэндээ анх удаа 20 их наяд ам.доллараас давжээ. Өчигдрийн байдлаар өрийн хэмжээ 20.16 их наяд ам.долларт хүрсэн нь тус улсын ДНБ-ээс 100 хувиар давж буй үзүүлэлт юм. Уг нь өрийн таазандаа эрт хүрэх байсан ч Сангийн яамнаас өнгөрсөн гуравдугаар сард өрийн дээд түвшинг 19.84 их наяд ам.доллар болгон зогсоосон. Гэвч […]

0606.jpg

2017-09-13 12:48
Шотландад “Smyllum Park” асрамжийн газрын дэргэдээс 400 гаруй хүүхдийг оршуулсан булш олджээ. Энэ тухай “The Guardian” мэдээллээ. Тус хүүхдийн асрамжийн газар 1864-1981 он хүртэл ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд тус байгууллагад 11 мянга гаруй хүүхэд хүмүүжиж байжээ. Харин 2004 онд энэхүү асрамжийн газар хүмүүжүүлэгчдэдээ харгис хатуу ханддаг байсан нь ил болсон юм. Архивын мэдээллээс үзэхэд […]