Бразилийн эрдэмтэд өлсөх нь үсийг эрчимтэй ургуулдаг гэж баталж байна. Энэ тухай “Cell Reports” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ дурджээ. Эрдэмтэд хархыг хоёр бүлэгт хувааж, нэг хэсгийнх нь хоолыг эрс хассан бол нөгөөг нь хэвээр нь үлдээжээ. Гэтэл хагас жилийн турш хэвийн хэмжээнээсээ 60 хувиар бага хооллож байсан хархнууд хоёр дахин бага жинтэй болсон ч арьсыг нь бүрхсэн үсэн бүрхүүл нэмэгдэж, үс нь өтгөн, урт болсон аж. Энэ нь хүнд ч адилхан хамаатай гэж шинжээчид баталж байна.