ОХУ 4000 тонн барилгын материал Сирид нийлүүлнэ
2017-09-14 16:14

ОХУ Сирийн алан хядагчдаас чөлөөлөгдсөн бүсийн дэд бүтцийг сэргээх зорилгоор тус улсад 4000 гаруй тонн барилгын материал, барилгын тусгай техник нийлүүлэх гэж байна. Энэ талаар ОХУ-ын БХЯ-наас мэдээлжээ. Үүнд бульдозер, экскаватор, кран зэрэг 40 тооны барилгын техник, 2000 гаруй тонн ус зайлуулах металл хоолой, цахилгаан утас зэрэг орж байгаа аж.