Хиллари.jpg

2017-09-14 17:47
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Хиллари Клинтоны “Юу болов” дурсамж ном худалдаанд гарч эхэлжээ. Уг номондоо тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ямар шалтгаанаас болж ялагдсан болохоо дэлгэрэнгүй өгүүлжээ. Ингэхдээ тэрбээр өөрийнхөө алдаанд дүн шинжилгээ хийхээс илүүтэй Дональд Трамп, Владимир Путин, Берни Сандерс зэрэг гадаад хүч өөрт нь саад болж байсныг онцлон бичсэн […]

онгоц.jpg

2017-09-14 16:23
Индонезийн нефть зөөвөрлөгч хөлөг онгоц гүний үйлдвэрлэл явуулдаг техникийн флотын хөлөг онгоцтой мөргөлджээ. Associated Press агентлагийн мэдээлснээр техникийн флотын хөлөг онгоц эргэж, багийн таван гишүүн нь сураггүй алга болсон байна. Харин нефть зөөвөрлөгч онгоцны гишүүд гэмтэж бэртээгүй аж.

барилгын-материал.jpg

2017-09-14 16:14
ОХУ Сирийн алан хядагчдаас чөлөөлөгдсөн бүсийн дэд бүтцийг сэргээх зорилгоор тус улсад 4000 гаруй тонн барилгын материал, барилгын тусгай техник нийлүүлэх гэж байна. Энэ талаар ОХУ-ын БХЯ-наас мэдээлжээ. Үүнд бульдозер, экскаватор, кран зэрэг 40 тооны барилгын техник, 2000 гаруй тонн ус зайлуулах металл хоолой, цахилгаан утас зэрэг орж байгаа аж.

өлсөх-мэдрэмж.jpg

2017-09-14 16:05
Бразилийн эрдэмтэд өлсөх нь үсийг эрчимтэй ургуулдаг гэж баталж байна. Энэ тухай “Cell Reports” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ дурджээ. Эрдэмтэд хархыг хоёр бүлэгт хувааж, нэг хэсгийнх нь хоолыг эрс хассан бол нөгөөг нь хэвээр нь үлдээжээ. Гэтэл хагас жилийн турш хэвийн хэмжээнээсээ 60 хувиар бага хооллож байсан хархнууд хоёр дахин бага жинтэй болсон ч арьсыг нь […]

билл-гейтэс.jpg

2017-09-14 13:44
Forbes сэтгүүлийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад эхний найман байрт ордог бизнесмэнүүд хагас өдрийн дотор хөрөнгөө 8.3 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж чаджээ. Уг мэдээллийг Forbes сэтгүүл хийсэн байна. Жагсаалтын тэргүүн Билл Гейтс оржээ. Microsoft компанийг үндэслэгч тэрбээр хөрөнгөө  277 сая ам.доллараар нэмэгдүүлж, 85.3 тэрбум ам.доллартай болсон байна. Тус компанийн хувьцааны үнэ энэ сарын 12-нд 1.05 хувиар […]

касперский.jpg

2017-09-14 13:30
АНУ-ын Холбооны аюулаас хамгаалах газрын нарийн бичгийн дарга Элейн Дюк Холбооны агентлагуудад ОХУ-ын «Лаборатория Касперского» компьютрийн программыг ашиглахгүй байхыг тушаажээ. Энэ шийдвэрийг өчигдөр (2017.09.13) гаргасан байна. Тус компани  Кремль болон ОХУ-ын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй гэнэ. Иймд Холбооны бүх агентлаг, департаментуудад , Касперскийн бусад програм хангамжийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж байгаа эсэхийг тогтоох 30 хоногийн […]

trump.jpg

2017-09-14 09:27
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг энэ оны эцсээр БНХАУ-д айлчилна гэж Хятад улсын засаг захиргаа тооцоолж байна. Энэ тухай БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Цзечи Вашингтонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой хэлэлцээр хийх үеэрээ мэдэгджээ. “Хятад улс энэхүү айлчлалыг үр дүнтэй болгохын тулд АНУ-тай хамтарсан тусламж авах бодолтой байна” хэмээн Ян Цзечи мэдэгджээ.

001-3.jpg

2017-09-14 09:15
Арабын Нэгдсэн Эмират улс Мьянмараас Бангладеш рүү дүрвэсэн хүмүүст 700 мянган ам.долларын хүмүүнлэгийн яаралтай тусламж илгээсэн тухай WAM мэдээллээ. Тусламжийг АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд шейх Мохаммед бен Рашид Аль Мактумын зарлигаар илгээсэн байна. Хүмүүнлэгийн тусламжийг дүрвэгч 1671 өрхийн 8355 хүнд тарааж өгөх аж.

model.jpg

2017-09-14 09:09
 -Цагаан ордны Олон нийттэй харилцах хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан 28 настай Хоуп Хикс энэ албанд жинхэлэгдэв- Хикс бол Трампын эртний туслах бөгөөд түүнийг АНУ-ын төрийн тэргүүн болсон цагаас хойш энэ албан тушаалд очиж буй дөрөв дэх хүн юм. Түүнээс өмнө Энтони Скарамуччи энэ албан тушаалд ердөө 10-хан хоног ажиллаж байсан. Өмнө нь Хикс Ерөнхийлөгчийн […]

пуужин.jpg

2017-09-13 17:13
2017 оны есдүгээр сарын 3-ны шөнө БНАСАУ тив алгасан нисэх пуужингийн халуун цөмийн гэх ус төрөгчийн бөмбөгийн цэнэгтэй болсноо зарласан билээ. Ням гаригийн шөнө Хятадын Сейсмологийн төв Хойд Солонгост 6,3 ба 4,6 магнитуттай газар хөдлөлтийг бүртгэв. Мэргэжилтнүүд түүнийг газар доорхи дэлбэрэлт гэж дүгнэснийг нь  удалгүй  Өмнөд Солонгос, Японы мэргэжилтнүүд баталжээ. Үүнтэй нэгэн цагт БНАСАУ тив алгасан […]