2017-09-17 13:59
Британийн хууль сахиулах байгууллагынхан өчигдөр (2017.09.16) Лондоны метронд гарсан алан хядах ажиллагааг мөрдөн шалгах ажлын хүрээнд 18 настай залууг сэжиглэн саатуулжээ. “Парсонс Грин” станцад энэ сарын 15-нд тэсрэх бөмбөг дэлбэлсэн сэжигтэн этгээдийг Кент гүнлэгийн Дувр хотын боомт орчмоос илрүүлсэн байна. Тус станцын Лондон явах чиглэлийн галт тэрэгний сүүлчийн вагонд дэлбэрэлт болж, 29 хүн гэмтэж, шархадсан билээ. Гар […]










