Пхеньян пуужингийн сүүлчийн туршилтаа видеогоор харууллаа

Пхеньян өнгөрсөн баасан (2017.09.15) гаригт сая харвасан “Хвасон-12” пуужингийн туршилтын явцын видеог интернэтэд цацлаа. Японы дээгүүр нисэн өнгөрч Номхон далайд унасан энэ пуужингийн туршилтын ажиллагаанд Хойд Солонгосын лидер өөрөө оролцсон гэдгээ мэдэгдсэн.

Энэ удаагийн туршилтыг харуулсан видео бичлэгийн эхэнд Хойд Солонгосын телевизийн диктор лидерийнхээ буянаар БНАСАУ-ын армийн олж буй амжилтыг дурьдаад, дараа нь пуужингийн хөөрөлтийг харууллаа. Энэ бүгдийн дараа Ким Чен Ун ба Хойд Солонгосын генералууд хөөрөн баясаж буйг үзүүлсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын сүүлчийн туршилтыг өдөөн хатгасан үйлдэл гэж нэрлэн бутуутгаад буй. Пхеньяны нэгэн дүүргээс хөөргөсөн уг пуужин дундаж тусгалынх байсан гэж Пентагоноос үзэж байна.

Харин Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун БНАСАУ АНУ-д хариу том цохилт үзүүлэхэд бэлэн болох хүртлээ цөмийн зэвсгээ хөгжүүлсээр байх болно гэжээ. “Манай улс хэдийгээр хориг хаалтад орсон ч зорилгодоо хүрдэг гэдгийг их гүрний дээрэнгүй үзэлтнүүдэд тод харуулах ёстой” хэмээн Ким Чен Ун мэдэгдсэн байна.

Эх сурвалж: REUTERS

https://www.youtube.com/watch?time_continue=3&v=mLVpJKcyjIo