Исламын улс гэх террорист байгууллагын дайчид Сирийн армид бууж өгчээ гэж Дейр-эз-Зорын мэдээлэлтэй эх сурвалж дамжуулав. “Одоохондоо цөөн тооны дайчид” гэж тэр хэлжээ. Хэзээ хэрхэн бууж өгсөн талаар тэр мэдээлсэнгүй. Дейр-эз-Зор террористууд хүчин сулдаж хамгаалах чадваргүй болсныг энэ тохиолдол харуулж байна харуулж байна гэж тэр үзжээ.
Үүний өмнө Сирийн арми Аль-Мурия суурин болон Сарда, Каррумын уулын өндөрлөгүүдийг эзлэсэн юм. Исламын дайчдыг одоо Дейр-эз-Зор хотоос 5-7 км-ын зайд Евфрат мөрний нөгөө эрэгт шахан түржээ. Гэхдээ хотод террористуудын зарим нэг эсэргүүцлийн голомтууд байгаа гэнэ.
Сирид 2011 оноос хойш Ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг хөдөлгөөн өрнөн тэр нь Иргэний дайн болсон билээ. Энэ дайны явцад “Исламын улс” зэргийн террорист бүлэглэлүүд үүсэн бэхжсэн байлаа.
М.ЭРДЭС