Францын үндэсний Цагдаагийн ерөнхий газар Европт алан хядах ажиллагаа гарч болзошгүйг анхааруулжээ. Энэ тухай “Le Parisien” сонинд мэдээллээ. Тухайлбал, алан хядагчид төмөр замд алан хядах ажиллагаа зохион байгуулах, цуврал ой хээрийн түймэр тавих, хүнсний бүтээгдэхүүнийг хордуулах төлөвлөгөөтэй байгааг мэдэгджээ. Алан хядах ажиллагаа гарах магадлал өндөртэй орон нь Франц гэсэн байна.