Орон сууцны байр түрээслэн мөрийтэй тоглож байсан хүмүүс рүү баг өмссөн, “Вепрь” буу, хутгаар зэвсэглэсэн этгээдүүд халдаж, мөрийнд тавьж байсан 45 сая төгрөг, 2000 ам.доллар, 1.2 кг алтыг нь дээрэмдээд зугтсан хэрэг 2016 оны аравдугаар сарын 10-ны шөнө гарсан. Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, “Элит” хотхоны 12 дугаар байранд болсон энэ хэргийг үйлдсэн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байгаа.
Тэгвэл уг хэрэгт холбогдогчдын нэг Н.Гэлэгбаатар Хан-Уул дүүргийн нутагт “Олон жил шоронд сууж байсан Оюунбилэгийн Тамир гэгчийн амь насанд халдсан байна. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм байна. Харин Цагдаагийн эх сурвалж “2016 онд Сүхбаатар дүүрэгт гарсан зэвсэгт дээрмийн хэргийг нь шийдвэрлээгүй, ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдан хорихгүй, гадуур шалгаж байгаа нь дахин гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн” хэмээн тайлбарласан байна.