курднистан-3.jpg

2017-09-18 12:30
-Багдад, Эрбиль хотын хооронд эртнээс үүссэн курдын нефтийн экспорт ба ашиг хуваарилах маргаан нь бүх нийтийн санал асуулгын дараа дарийн боошиг болж магадгүй- Иракийн нефтээр баян, курдаар дүүрсэн бүс нутагт энэ сарын эцэст тусгаар тогтнох эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга болох юм. Энэ шийдвэр нь бүс нутагт хурцадмал байдлыг үүсгэхээс гадна үүний дараа нефтийн эзэн хэн […]

matar.jpg

2017-09-18 12:10
Шри-Ланкад  Их Британий “Financial times”-ийн сэтгүүлч 24 настай Поп Маклин матарт бариулж амиа алджээ. Энэ харамсалтай хэрэг өнгөрсөн пүрэв гаригт (2017.09.14) болсон бөгөөд түүнийг гол руу орох гэж байхад нь мөлхөгч дайрч, маш богино хугацаанд чирч оджээ. Тиймээс хамт явсан найзууд нь аварч чадаагүй гэнэ. Хэрэг болсноос хойш хэдхэн цагийн дараа залуугийн цогцос олдсон байна.

iran.jpg

2017-09-18 11:41
Исламын улсын Хамгаалалтын корпусын цэргийн сансрын хүчний командлагч Амир Али Хажизаде Иран Улс хувийн үйлдвэрлэлийн 10 тонн бөмбөгтэй тухай мэдэгджээ. Энэ тухай Press TV-д бичсэн байна. Тэрбээр уг бөмбөгийг “бүх бөмбөгийн эцэг” хэмээгээд АНУ-ын хамгийн хүчтэй цөмийн бус зэвсгийг ч гүйцнэ гэжээ. Эх сурвалж:  Press TV

irma.jpg

2017-09-18 11:30
НҮБ-аас “Ирма” хар салхинд нэрвэгдсэн Куба Улсад 5.7 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон тухай НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бислигийн мэдээлснийг “Синьхуа” агентлаг мэдээллээ. НҮБ-ын тусламж нь 664 мянган куба иргэний хүнсний хэрэгцээг шаардлагыг хангахад чиглэсэн гэнэ.

hun-taij.jpg

2017-09-18 11:27
Уэльсийн хунтайж Чарльз хаан ширээнд заларсныхаа дараа Букингемийн ордныг өөрийн харш болгохыг хүсэхгүй байгаа тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн The Sunday Times-т бичжээ. Хунтайж Чарльз одоо амьдарч байгаа Лондоны Кларенс-хаустаа Корнуоллын гүнгийн ахайтантайгаа тав тухтай аж төрөх хүсэлтэй байна. Харин Букингемийн ордныг олон нийтэд нээлттэй болговол ашигтай гэж үзэж байгаа аж. Эх сурвалж: Sunday Times

haldlaga.jpg

2017-09-18 11:25
Францын үндэсний Цагдаагийн ерөнхий газар Европт алан хядах ажиллагаа гарч болзошгүйг анхааруулжээ. Энэ тухай “Le Parisien” сонинд мэдээллээ. Тухайлбал, алан хядагчид төмөр замд алан хядах ажиллагаа зохион байгуулах, цуврал ой хээрийн түймэр тавих, хүнсний бүтээгдэхүүнийг хордуулах төлөвлөгөөтэй байгааг мэдэгджээ. Алан хядах ажиллагаа гарах магадлал өндөртэй орон нь Франц гэсэн байна.

islam.jpg

2017-09-18 11:05
Исламын улс гэх террорист байгууллагын дайчид Сирийн армид бууж өгчээ гэж Дейр-эз-Зорын мэдээлэлтэй эх сурвалж дамжуулав. “Одоохондоо цөөн тооны дайчид” гэж тэр хэлжээ. Хэзээ хэрхэн бууж өгсөн талаар тэр мэдээлсэнгүй. Дейр-эз-Зор террористууд хүчин сулдаж хамгаалах чадваргүй болсныг энэ тохиолдол харуулж байна харуулж байна гэж тэр үзжээ. Үүний өмнө Сирийн арми Аль-Мурия суурин болон Сарда, Каррумын уулын өндөрлөгүүдийг эзлэсэн юм. […]


2017-09-18 10:06
Пхеньян өнгөрсөн баасан (2017.09.15) гаригт сая харвасан “Хвасон-12” пуужингийн туршилтын явцын видеог интернэтэд цацлаа. Японы дээгүүр нисэн өнгөрч Номхон далайд унасан энэ пуужингийн туршилтын ажиллагаанд Хойд Солонгосын лидер өөрөө оролцсон гэдгээ мэдэгдсэн. Энэ удаагийн туршилтыг харуулсан видео бичлэгийн эхэнд Хойд Солонгосын телевизийн диктор лидерийнхээ буянаар БНАСАУ-ын армийн олж буй амжилтыг дурьдаад, дараа нь пуужингийн хөөрөлтийг харууллаа. Энэ бүгдийн […]

dalain-shuurga.jpg

2017-09-18 09:53
Японы баруун өмнөд хэсгийн Кюшю арлын эрэг орчмоор “Талим” хүчтэй далайн шуурга ойртож буйтай холбогдуулан онгоцны 573 нислэгийг цуцалжээ. Энэ тухай NHK мэдээллээ. Онгоцны нислэгээс гадна Күмамото, Кагошимагийн хооронд явдаг синкансэн хурдан галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна.  Цаг уурчдын мэдээлснээр салхины хурд 30 м/сек байгаа бөгөөд цаашид өсөж, 50 м/сек болох төлөвтэй байгаа аж. Э.ЗАЯА

2017-4.jpg

2017-09-18 09:47
[starbox] -Сонгогчдын санал асуулгаас үзэхэд Ангела Меркель дахиад дөрвөн жил Германы Засгийн газрыг толгойлох төлөвтэй байна. Гэхдээ энэ сарын 24-нд болох Бундестагийн сонгууль зөвхөн үүгээрээ олны анхаарлыг татахгүй байгаа юм- Дэлхийн хоёрдугаар дайны дууссан цагаас хойш анх удаа бундестагт барууны үндэстнүүдийн гэх зургаа дахь намын гишүүд орж ирэх төлөвтэй байна. Үүнээс гадна энэ бол Меркелийн […]