АНУ-ын Миссури мужийн Сент-Луис хотод эсэргүүцлийн арга хэмжээтэй холбогдуулан цагдаа нар 80 гаруй хүнийг баривчилжээ. Хотын цагдаагийн газрын тэргүүн Лоуренс О’Тулын хэлснээр доод тал нь таван ширхэг зэвсэг хураан авсан гэнэ. Мөргөлдөөний үеэр цагдаа нар бэртэж гэмтсэн байна. Баасан гарагт Сент-Луист шүүгч 2011 онд 24 настай хар арьст Энтони Ламар Смитийг хөнөөсөн цагдаа Жейсон Столклиг өршөөсөн нь олны дургүйцлийг төрүүлжээ.