Засаг дарга мансууруулах бодис хэрэглэсэн хүүдээ хамгийн хүнд ял оноохыг хүсчээ

Гадаад ажиллаж явсан Өмнөд Солонгосын Кёнги дүүргийн засаг дарга Нам Кёнг Пил өнөөдөр өглөө (2017.09.19) эх орондоо яаралтай буцаж иржээ. Тэр цагдаагийн байгууллагад мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан, бусдыг мансууруулах бодис хэрэглэх явдалд уруу татсан, өөрөө хэрэглэсэн, хадгалсан хэргээр саатуулагдсан 26 настай өөрийн том хүүгийн өдөөсөн хэргээс болж Сөүл рүү яарсан байна.
Нам Кёнг Пил эх орондоо очсон даруй хэвлэлийнхэнд мэдээлэл өгч “Миний хүү байж боломгүй гэмт хэрэг үйлдсэн. Би түүнд хуулийн дагуу хамгийн хүнд ял оноохыг хүсч байна. Харин эцэг хүний хувьд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйдээ намайг засаг даргаар сонгосон Кёнги дүүргийн 10 сая гаруй иргэнээс уучлалт гуйж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан манай намын зүгээс надад хүлээлгэх бүх шийтгэлийг би хүлээж авна. Надад уучлаарай гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна” хэмээн мэдэгджээ.
Кёнги дүүргийн Засаг дарга Нам Кёнг Пил нь улс төрчдийн дунд рейтинг өндөртэй нэгэн бөгөөд тэрээр ирэх жил болох засаг даргын сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлтгэж байсан аж.