Америкийн автомашин үйлдвэрлэгч General Motors болон түүний хамтарсан үйлдвэр болох Shanghai GM компани аюулгүйн дэрэнд асуудал гарсантай холбоотойгоор Хятадаас 2.5 сая гаруй машинаа татахаар болсон тухай Хятадын хяналт, шалгалт, хорио цээрийн улсын ерөнхий газрын мэдэгдэлд дурджээ. Автомашины эхний таталт ирэх сарын 29-нөөс эхлэх юм байна. Энэ үеэр Saab, Opel-ын импортоор орж ирсэн 13592 машиныг татна.