Лондоны халдлагад сэжиглэгдсэн 18 настай залуу Иракын дүрвэгч байж магадгүй
2017-09-19 12:24

Лондоны метронд дэлбэрэлт үйлдсэн хэргээр сэжиглэгдэн саатуулагдсан 18 настай залуу Иракаас ирсэн дүрвэгч байж магадгүй гэнэ. Сэжигтэн этгээд Лондоны дагуул хот Санбери-он-Темзэд өндөр настай хосынд амьдардаг байсан аж. Тэд залууг өсгөсөн бөгөөд Иракаас ирсэн дүрвэгч хүүг хүмүүжүүлж чадахгүй байна гэж цагдаа нарт өмнө нь мэдэгдэж байсан гэнэ.