2017-09-19 12:191min00

Зөрчлийн хуулиар 57 иргэнийг торгожээ

карт

Зөрчлийн хуулиар нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчсон 57 иргэнд хариуцлага тооцжээ. Энэ хуулийн  14.6 дугаар зүйлийн 1 дүгээрт “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол тухайн иргэнийн арван нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 10 мянган төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Нийслэлийн нийтийн тээврийн газар өчигдөрөөс эхлэн (2017.09.18) тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн цахим карт ашиглалтанд шалгалт хийж байна.