АНУ, Өмнөд Солонгос улс ирэх сарын эхээр цэргийн ээлжит хамтарсан сургуулилтаа хийхээр төлөвлөж байна. Уг сургалтдаа агаарын атомын зөөвөрлөгчтэй сургуулилт хийх магадлалтай байна. Одоогоор атомын зөөвөрлөгчийнх нь нэрийг зарлаагүй тухай “Рёнхап” агентлаг мэдээллээ. Сургуулилтыг БНАСАУ-аас пуужингийн цохилт үзүүлсэн тохиолдолд явуулна гэж тэмдэглэж байна. Үүнээс өмнөхөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин, АНУ-ын тэргүүн Дональд Трамп нар утсаар ярихдаа БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахаа тохиролцсон гэнэ.