Их Британид энгийн цахилгаанчин долоо хоногт 3000 орчим фунтын цалин авах боломжтой байна. Учир нь энэ мэргэжлийн хүмүүс бүх орон даяар ховорджээ. Жилд ажлын 52 долоо хоног бий. Цахилгаанчны цалинг долоо хоногийн 2600 фунт гэж тооцоод 52 долоо хоногт үржүүлэхэд 135.200 фунт буюу монгол мөнгөөр 446 сая төгрөг болж байгаа юм.
“Daily Mail” сонинд өгүүлснээр Британийн Ерөнхий сайд жилдээ “дөнгөж” 150 мянган фунтын орлоготой аж. Цахилгаанчин харин түүнээс илүү орлого олох аж. Одоо Их Британид сантехникчид, чулуучид ихээхэн эрэлттай байгаа учраас тэдний цалин сүүлийн жилд 10 дахин нэмэгдсэн байна.
HR-компани Manpower таамагласнаар ийм эрэлт нь олон шинэ байр үүссэн. Нөгөө талаар мэргэжлийн ажилчид олдохгүй байгаатай холбоотой гэнэ. Хуучин мэргэжилтнүүд нь тэтгэвэрт гарцгааж, шинэ хүн сургахаа болсон байна.
Ийм ховор мэргэжилтэй болсон хүмүүс Лондоны зүүн өмнөд районд илүү их мөнгө олох боломжтой болжээ. Одоо Их Британид орон сууцнаас гадна нийтийн хэрэглээний байрнуудыг завсарлах ажилд орцгоожээ.
Эх сурвалж: Daily Mail