Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн алба хаагчид бага насны хүүхдийг айлган сүрдүүлж гар утасыг нь дээрэмдсэн хэргийг шалгаж байна. Сэжигтэн Н нь тус дүүргийн гуравдугаар хорооны нутагт байрлах Рокмон төвийн урд зам дагуу явж байсан есөн настай Б-г хагархай шилээр айлган “Samsung Hot 4” гар утсыг нь авсан байсныг нь илрүүлжээ.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүдийг гудамж талбай, орон сууцны орчимд дээрэмдэх хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.