Нойр бол бидний амьдралын чухал хэсэг мөн. Таны бие лагшин эрч хүчтэй, сэргэлэн цовоо байх нь нойртой шууд холбоотой. Оройн 22-23 цагаас хэтрэлгүй унтаж занш. 7-8 цаг унтахыг хэвийн хугацаа гэж үздэг. Нойр муутай, хангалтгүй унтдаг хүмүүст зөвлөхөд:
Унтах өрөө тань халуун, бүгчим байх ёсгүй. Тиймээс унтахын өмнө заавал агаар оруулж бай. Хатуувтар, жигд гадаргуу дээр унтах нь эрүүл мэндэд сайн. Багахан хэмжээний дэрийг сонго. Учир нь бага дэр тархины цусан хангамжийг сайжруулах бөгөөд нойрсох явцад нурууны хүзүүн хэсгийг хэвийн байдалд байлгахад тустай.
Унтахын өмнө шингэн зүйл бүү уу. Шөнө дунд бие засаж болзошгүй тул нойр сарнина. Унтахын өмнө хурц үйл явдалтай кино үзэх, ном уншихгүй байхыг хичээ. Ор хөнжлийн даавуу синтетик бус, цэвэр даавуу байхад анхаараарай. Унтахаас 4-5 цагийн өмнө кофе, өтгөн байхуу, хэт тостой хоол, тамхи зэргийг хэрэглэхийг зогсоо. Харин багахан шоколад идэх нь нойронд тустай.