Дэлхийн хамгийн хөгшин эмэгтэйгээр тооцогдож ирсэн Ямайкын Вайолет Мосс Браун (Violet Mosse Brown) 117 насандаа нас барлаа гэж есдүгээр сарын 16-нд тус улсын Ерөнхий сайд Эндрю Холнесс өөрийн твиттерт хуудастаа мэдээлжээ.
Талийгаачийг дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард 1900 оноос өмнө төрсөн хамгийн сүүлчийн хүн байсан итали эмэгтэй Мораныг нас барсны дараа албан ёсоор нэрлэсэн байв.
Браун Ямайкийн Трелони хотын асрамжийн газар 1900 оны гуравдугаар сарын 10-нд төржээ. Тэрээр гахай, тахианы мах иддэггүй ром хэрэглэдэггүй гэж ярьж байлаа. 2010 онд тэр ярихдаа “Би өөрөөсөө 110 нас хүрлээ гэж үү хэмээн асуудаг. Тийм өндөр насанд хүрсэн гэж бодохгүй л байна” гэж хэлж байлаа. Тэрээр 2017 оны долдугаар сарын 26-нд түүхэнд хамгийн өндөр насласан хүмүүсийн жагсаалтын тавд бүртгэгдсэн байжээ.
Фото:Raymond Simpson / AP
1 comment
Modon heltei setgvvlch guai!!!