Мексикийн баруун өмнө эргээр “Макс” хэмээх Номхон далайн шуурга дэгдэж эхэлж байгаа тухай АНУ-ын хар салхи судлах үндэсний төвөөс мэдээллээ. Шинжээчдийн тооцоолсноор салхины дээд хурд 65 км/цаг байх гэнэ. Хар салхины улмаас Герреро, Оахака мужуудад ширүүн аадар бороо орж байна. Үүний улмаас хөрсний гулгаа, үер болж болзошгүй гэж цаг уурчид анхааруулжээ.