Өчигдөр өглөө (2017.09.14) Малзайзын нийслэл Куала-Лумпур хотын сургуулийн дотуур байранд гал гарч насанд хүрсэн хоёр хүн, 21 хүүхэд амиа алдсан байна. Тэд 13-17 настай байжээ.
Харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүд байшингийн төмөр торыг эвдэж чадаагүй бөгөөд цонхоо дотроос нь онгойлгож чадахгүй амь тэмцсээр байсан аж.
Оршин суугчид хүүхдүүдийн уйлах, орилох, дуунаар сэрж тусламж хүргэхээр очсон боловч амжаагүй гэнэ. Гал сөнөөгчдийг ирэх үед бүх зүйл нэгэнт оройтож барилгын 90 хувь нь шатсан байжээ.