БНСУ-ын прокурорын газар Үндэсний тагнуулын албатай холбоотой мөрдлөг шалгалтаа эхлүүлж, хар жагсаалтдаа урлаг, соёлын зүтгэлтнүүдийг багтаажээ.
Прокурорын газрын баримтад “Үндэсний тагнуулын албаны удирдлагын хоёр төлөөлөгч асан Ерөнхийлөгч Ли Мён Бакийн засаг захиргааны үеэс хойш тусгай албаны улс төрийн төвийг сахих тухай хуулийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна” хэмээн дурджээ.