Тажикистаны Хоро хотын нисэх онгоцны буудлын дарга Дилдор Максудшоев Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг Душанбе хот руу нисдэг тэргээр үдэж байгаад амиа алджээ. “Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг агаарт хөөрөхөд Дилдор Максудшоев ойрхон зогсож байсан юм. Ингээд нисдэг тэрэгний сэнснээс болж их салхи гарахад тэр унаж, том хажуудаа байсан том чулуун дээр унасан” хэмээн Тажикистаны ДХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Нисэх буудлын дарга эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.