“Хатан туулаа хайрлая” их цэвэрлэгээнд 100 такси нэгдэнэ

2017-09-15 14:14
Taxi

Нийслэлд такси  үйлчилгээний  долоон байгууллага “Хатан туулаа хайрлая” их цэвэрлэгээг маргааш (2017.09.16) хийхээр болжээ. Энэ ажлыг “Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-оос “Туул гол-Улаанчулуутын хогийн цэг биш” уриан дор зохион байгуулж байгаа юм.

Өглөө 09:00 цагт Сүхбаатарын талбайг 100 таксины цуваа тойрон Баянзүрхийн гүүрнээс цэвэрлэгээг эхлүүлж  Туул голын ойр орчим дахь газрыг цэвэрлэх юм байна. Тиймээс иргэдийг хогоо хаяхгүй байхыг уриалъя.