Лондоны метроны “Парсонс Грин” станцад өнөөдөр (2017.09.15) өнөө өглөөний 08:00 цагийн үед тэсрэх бөмбөг дэлбэрч 22 хүн шархдажээ. Хүний амь үрэгдсэн тухай мэдээлэл гараагүй байна. Хууль хяналтынхан хэргийн газар ажиллаж байна.
Гэрч нарын яриагаар вагоны үүдэнд байсан ууттай зүйл дэлбэрчээ. Түүн дотор хуван саванд хийсэн үл мэдэгдэх бодис байсан аж. Хэргийн газраас олдсон гар хийцийн тэсрэх төхөөрөмж 2013 онд болсон Boston Marathon довтолгоонд хэрэглэсэнтэй төстэй эд байсан гэнэ.
Английн эрх баригчид бэртсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлжээ. Энэ халдлагаас өмнө цуврал халдлага болсон. Энэ оны дөрөвдүгээр сард Вестминстерт болсон халдлагын үеэр 5 хүн алагдсан бол тавдугаар сард Манчестерд болсон халдлагын үеэр 22 хүн амиа алдсан юм. Мөн зургадугаар сард Лондонгийн гүүрэн дээр болсон халдлагын үеэр нэг хүн хутгатай террористын гар амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: thesun.co.uk