Өмнөд Солонгос болон Япон Улс өнөөдөр өглөө (2017.09.15) Пхеньян Японы хойд хэсгийг давуулан пуужин харвасан талаар мэдээлэв. Пуужин Хоккайдо арал дээгүүр 770 километрийн өндрөөр нисч 3700 км зам туулан Номхон далайд унажээ. Өнгөрсөн сард Хойд Солонгос Японы дээгүүр мөн л пуужин харваж, Япон энэ үйлдлийг нь заналхийлэл хэмээн үзсэн. Пхеньян орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт пуужин хөөргөсөн гэж БНСУ-ын талаас мэдээлжээ.
Энэхүү пуужин наймдугаар сарын 29-ний өдөр хөөргөсөн пуужингаас нь илүү өндөрт, илүү хол зай туулсан байна. Энэ зай бол пуужин Пхеньянаас 3400 км зайд оршдог АНУ-ын нутаг дэвсгэрт багтах Гуам аралд хангалттай хүрэх юм.Өнгөрсөн Даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг цөмийн туршилт хийсэн учраас шинэ хориг арга хэмжээ авахаар болсон. Хойд Солонгос “Хэрвээ НҮБ хориг тавибал АНУ төлөөсийг нь төлнө” хэмээн өмнө нь заналхийлж байсан юм.
2 comments
ТАНАЙ САЙТ ЯАСАН ХОЦОРЧ ХОЖУУ ЧУХАЛ МЭДЭЭЛЛИЙГ ТАВЬЖ БАЙНА АА.АНХААРААРАЙ.
Аргагүй ээ.тэдний хувьд амьд үлдэж ард иргэдээ,үзэл бодлоо хамгаалах арга нь энэ юм. Заавал энэ улсын дотоод асуудалд оролцох гэж улайраад. … түүндээ олон улсын байгуулагуудаар халхавчилдаг АНУ ын олон жилийн түрэмгий бодлого буруутай. Хаана л төр үймж бослого хөдөлгөөн болно, ард нь америкууд байхын…тив тивийн олон улс үндэсний төр самуурч ард иргэд үхэж үрэгдэн эх нутгаасаа дүрвэцгээж байна. Одоо зогсоогоочээ….