Д.Сүхбаатарын талбайд гадны иргэн автомашинтай явжээ

2017-09-15 10:18
avtomashin

Төрийн ордон сүндэрлэсэн их жанжин Д.Сүхбаатарын талбай дээр хэн ч автомашинтай давхисан түүх байхгүй. Тэгвэл гадны иргэн Чингисийн хөшөөний урд автомашинтай явж буй зургийг  иргэн  Дэчинчулуун Орхон нь цахим хуудаснаа цаг гаруйн өмнө нийтэлсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлэв.

Нийслэл хотын төв цэг болсон  Их жанжин Д.Сүхбаатарын талбайг анх МАХН-ын Төв хорооны хамтарсан тогтоолоор “Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтыг шинэчлэх төлөвлөгөө”-г 1945 онд баталснаар 1946 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Улсын төв театрын барилгын сууринаас 6000 шоо метр шороог гараар зөөж, гурван цагийн дотор Индрийн талбайд тэгшилсэн гэдэг.

Энэ ажилд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, төрийн зүтгэлтнүүд болон Зөвлөлтийн мэргэжилтэн, жирийн иргэд оролцож байсан түүхтэй.