Forbes сэтгүүлийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад эхний найман байрт ордог бизнесмэнүүд хагас өдрийн дотор хөрөнгөө 8.3 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж чаджээ. Уг мэдээллийг Forbes сэтгүүл хийсэн байна.

Жагсаалтын тэргүүн Билл Гейтс оржээ. Microsoft компанийг үндэслэгч тэрбээр хөрөнгөө  277 сая ам.доллараар нэмэгдүүлж, 85.3 тэрбум ам.доллартай болсон байна. Тус компанийн хувьцааны үнэ энэ сарын 12-нд 1.05 хувиар өсөж, 74.7 ам.доллар болсон аж.

Түүнчлэн Amazon-ы хувьцааны ханш ч нэмэгдсэн байна. Энэ сарын 12-ны өглөө тус компанийн хувьцаа 1.25 хувиар өсч, нэгж хувьцаа 977.9 ам.доллараар зарагдаж байна. Үүнийхээ ачаар Жефф Безос хөрөнгөө 83.3 тэрбум ам.доллар болгон зузаатгажээ.

Харин Амансио Ортега хамгийн их мөнгө олсон баячуудын тоонд орж байна. Zara брэндийн эзэн тэрбээр 2.2 тэрбум ам.доллар олж, нийт 82.2 тэрбум ам.доллартайгаар гуравдугаар байр эзэлжээ. Тэгвэл дөрөвдүгээрт Уоррен Баффет хэдхэн хоногийн дотор 926 сая ам.доллар олж бичигдсэн байна. Өдгөө түүний хөрөнгө 76.4 тэрбумаар үнэлэгдэж байгаа аж. Мөн Марк Цукерберг хагас өдрийн дотор нэг тэрбумыг олж, 72.1 тэрбум ам.доллартай болсон бол Мексикийн магнат Карлос Слим ч баяжиж байна. Хэдийгээр America Mobil-ын ажилчид ажил хаясан боловч түүний хөрөнгө хагас өдрийн дотор 70.1 тэрбум ам.доллар болж, 661 саяар өсчээ.

“Forbes Real Time”-ийн долоодугаар байрт Oracle-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ларри Эллисо орж байна. Энэ сарын 12-нд түүний хөрөнгө 975 саяар нэмэгдэж, 63.5 тэрбум болжээ. Тэгвэл наймдугаар байрт “Moеt Hennessy”, “Louis Vuitton”-ы Бернар Арно орсон байна. Түүний хөрөнгө 1.3 тэрбумаар нэмэгдэж, 58.4 тэрбум болж өсчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн