АНУ-ын Холбооны аюулаас хамгаалах газрын нарийн бичгийн дарга Элейн Дюк Холбооны агентлагуудад ОХУ-ын «Лаборатория Касперского» компьютрийн программыг ашиглахгүй байхыг тушаажээ. Энэ шийдвэрийг өчигдөр (2017.09.13) гаргасан байна.
Тус компани Кремль болон ОХУ-ын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй гэнэ. Иймд Холбооны бүх агентлаг, департаментуудад , Касперскийн бусад програм хангамжийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж байгаа эсэхийг тогтоох 30 хоногийн хугацаа, хэрэглээг 90 хоногийн дотор зогсоохыг үүрэг болгожээ.
АНУ-ын хууль сахиулах, тагнуулын агентлагууд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрх бүхий албан тушаалтнуудыг тагнаж чагнасан хэмээн энэхүү программыг шалгаж байв. Хариуд нь тус компанийн зүгээс мэдэгдэхдээ ОХУ төдийгүй ямар ч засгийн газрын харьяанд байдаггүй гэсэн тайлбарыг өгч байсан аж.