АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Хиллари Клинтоны “Юу болов” дурсамж ном худалдаанд гарч эхэлжээ. Уг номондоо тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ямар шалтгаанаас болж ялагдсан болохоо дэлгэрэнгүй өгүүлжээ. Ингэхдээ тэрбээр өөрийнхөө алдаанд дүн шинжилгээ хийхээс илүүтэй Дональд Трамп, Владимир Путин, Берни Сандерс зэрэг гадаад хүч өөрт нь саад болж байсныг онцлон бичсэн байна.