Өнөөдөр (2017.09.14) Авлигатай тэмцэх газарт авто ослоор гэр бүлийнхээ долоон гишүүнийг алдсан эмэгтэй хэргийн талаарх үнэн мөнийг тогтоолгохоор хандлаа.
Энэхүү харамсалтай хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт гарчээ. Амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаагийн хэлсэнээр тухайн үед автомашиныг нь нэгэн автомашин шахсанаас болж эсрэг урсгалд зорчиж явсан “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн байна. Удалгүй автомашинд нь гал гарч зорчиж явсан хүмүүс шатаж амиа алджээ. Хэргийн газарт байсан гэрчүүд талийгаачдийг аврах гэж оролдсон ч чадаагүй гэнэ.
Талийгаачид Х.Алгирмаагийн дүү болон хоёр хүүхэд, хадам эцэг эх, эгч нь долоо сартай хүү байсан аж. Харин тэдний үхэлд буруутай марк нь тодорхойгүй шаргал өнгийн автомашин ослын газраас зугтсанаас хойш өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа аж. Энэ хэргийн шалтгааныг цагдаа нар олоогүй бөгөөд жил гаруйн хугацаанд гурван удаа прокурор нь солигдсон тул АТГ шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаа юм байна.